АН-ын санал асуулга 20.00 цагт дуусна

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын нийт гишүүдийн асуулгаар тодруулж буй. Санал асуулга өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Санал асуулгад 11 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдийн бүх гишүүд оролцож байгаа юм.Тэд харьяа намын үүр, хороодоороо дамжуулан тусгайлан бэлдсэн байруудад очиж саналаа өгч байна.
Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан, Д.Дорлигжав нарын зургаан нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Тэд өнөөдөр “Ардчилсан намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийг гэрээ” байгуулсан юм.
Ингээд санал асуулгаас хамгийн их санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Нэр дэвшигчийг энэ сарын 6-нд болох АН-ын VIII Их хурлаар баталгаажуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ