Авто засвар, угаалгын газруудыг шалгаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авто угаалга, засварын газруудад төлөвлөгөөт шалгалт хийжээ. Авто угаалгын 33, засварын 39 газарт хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд их хэмжээний тос масло зарцуулдаг томоохон газруудыг хамруулж байгаа аж. Энэхүү шалгалтанд байгаль орчин, газрын харилцаа, хөдөлмөр, эрүүл ахуйн чиглэлийн байцаагч нар оролцож байгаа юм. Шалгалт 6-р сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ