АН-аас нэр дэвшигч тодруулах процесс ойлгомжгүй байна

#ffffff">
5 цаг 8 минутын өмнөПарламентад суудалтай намууд 2017 оны Ерөнхийлөгч сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулж эхэллээ. Өчигдөр АН-ынхан эхний байдлаар нэр дэвшигчдээ бүртгэсэн бол өнөөдөр МАН Бага хурлаа хийснээр нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна. Харин MAH-аас нэр дэвшигч тодруулах процесс ойлгомжтой байх бол AH-ынх маш ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, АН-аас түүхэндээ анх удаазургаан хүн нэрдэвших хүсэлтээ илэрхийлээд байна.

Гэтэлхэдэн хувийн санал авсан нэр дэвшигчийг олонхын санал авсан гэж тооцох, Их хурал руу хэдэн хүний нэр явуулах вэ, санал тэнцсэн тохиолдолдхэрхэх вэ зэрэг нь өнөөдөр ч тодорхойгүй байна.АН-ын Их хуралд зургаанхүн өрсөлдөх учраассанал тарамдаж, нэр дэвшигчдийнхэн нь ч 50-аас дээш хувь, тэр байтугай 40 хувийн санал авахгүй байх магадлалтай байна. АН-ындаргын сунгаандC.Эрдэнэ 30 гаруй хувь буюу цөөнхийн саналаар намын дарга болсонтой адилэнэ удаад ч мөн цөөнхийн санал авсанхүн АН-аасерөнхийлөгчид нэр дэвшиж болзошгүй байна.Уг нь дэлхийн жишгээрнэг намаас ийм олон хүн нэрдэвшиж байгаа тохиолдолд сунгааг хоёр үе шаттай явуулдаг бөгөөд эхний санал хураалтад хамгийнолон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлдэг. Өөрөөр хэлбэл, эндээс 50-аас дээш хувийн санал авснаар намын дарга юмуу Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч тодордог жишигтэй. Харамсалтай нь АН-д энэ удаад ийм сунгаа хийх хүсэл зориг болоод цаг хугацаа байсангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ