Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт

  • Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг Шангрила зочид буудлын 1 давхарт зохион байгуулна.
  • НМХГ-ын хурлын танхимд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн аюулгүй байдал сургалт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана.

11:00 цагт

  • Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийтийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно.
  • Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар болон Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа талаараа MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  • Монголын үндэсний олимпийн хороо нь шинэчилсэн бүтцээр ажиллаад сар гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар MN-Мэдээллийн төвд танилцуулна.

12:00 цагт

  • Монгол Улсын Төрийн шагналт, академич Ц.Тойвгоо агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулж ШУА, Монголын шатрын холбоо, Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүдийн хамтран зохион байгуулах шатрын тэмцээний талаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

12:30 цагт

  • Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

18:00 цагт

  • ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд "Баян-Өлгий аймгийн бага дунд боловсролын өнөөгийн тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ