Хувцаслалт ба наслалт- Санамсаргүй түүх

63 настай Lyn Slater авхай Нью Йорк хотод амьдардаг бөгөөд Fordham их сургуульд багш ажилтай. Тэрээр өөрийнх нь амьдралыг үүрд өөрчилсөн тэр нэг мөчийг онцлох дуртай. Хэдэн жилийн өмнө нэгэн найзыгаа хүлээн загварын маш олон үзүүлбэр болдог Lincoln төвөөс холгүйхэн Lyn Slater авхай зогсож байжээ. Гэтэл хэдэн зурагчид түүнрүү дөхөж ирэн түүнийг загварын салбар дахь хэн нэгэн алдартай хүнтэй андууран зургийг нь авч эхэлсэн байна.

/

“Зурагчид тойрж ирээд зургийг минь авч эхэлсэн. Хоёр япон жуулчин бүр хэдэн юм асуусан. Тэр хавиар байсан жуулчид өөрсдийнхөө гар утсан дээр зураг авч , бичлэг хийж эхэлсэн нь намайг загварын салбарын нэг чухал хүнтэй андуурснаас болсон байх. Би гайхшаа барчихсан зогсож байтал найз минь ч ирж таарлаа. Бид болсон нөхцөл байдлыг харан инээлдэж зогссон бөгөөд найз минь надад : Чи гэнэт л style icon болчихлоо гэсэн шүү" хэмээн дурсжээ.

Тэрээр үргэлж л хувцас загвар тэр дундаа этгээд хэв маягт дуртай байжээ. Гэвч багшаар ажилладагийн хувьд их сургуулийн багшийн хувцаслах ёс зүйн дагуу хичээлтэй үедээ хувцасладаг байв. Гэвч санаандгүй болсон явдал нь түүнд загварын блог хөтлөх урам зориг болж өгсөн байна. Ийнхүү тэрээр өөрийнхөө хэн гэдгийг илэрхийлэх боломжтой хувцас загварын блогоо бичиж эхэлжээ. Блогоо хөтөлж эхэлснээр түүний шинэ карьер амжилттай эхэлсэн байна

.

Түүний минималист, ухаалаг басхүү зоригтой шийдэл бүхий хувцаслалтын талаарх блог нь тэр даруй алдартай болж. Гэсэн хэдий ч тэрээр багшийн ажлаа орхиогүй.

Lyn өөрийн ач охины хамт Refinery29 брэндийн төсөл дээр

.

Олон олон загварын сэтгүүлүүдийн анхааралд тэрээр өртөж эхэлсэн бөгөөд Uniqlo, Refinery29, болон Mango брэндүүдийн төсөл дээр хамтран ажиллах болж загвар өмсөгчийн Elite агентлагтай мөн ажиллахаар гарын үсэг зурсан байна.

Хувцас загвар болон миний стиль нас ахих тусам хэнд ч үл анзаарагдам болдог тэр л чанарын эсрэг тэмцэхэд тусалдаг. Тэрээр залуухан харагдах гэж хичээдэггүй, үсээ ч буддаггүй боловч түүний блогийг 25-35 насны залуучууд сонирхох нь элбэг гэжээ.

Гудамжинд охид түүнлүү дөхөж ирэн юу өмссөн талаар нь сонирхохоос гадна залуу хүмүүс түүнд хандан : Хөгшрөхөөс айдаг байсан боловч таны ачаар санаа зовох зүйлгүй гэдгийг ойлголоо хэмээн бичдэг гэжээ.

Бид ямар ч насан дээрээ сайхан харагдаж, дотоод би - гээ хадгалах боломжтой гэдгийг би ойлгосон гэжээ

Lyn-ний дуртай дизайнерууд нь Yamamoto ба Rei Kawakubo. Эдгээр дизайнеруудын хувцас түүний шүүгээг үндсэнд нь бүрдүүлдэг байна. Тэрээр өөрийн стилийг 4 үгэнд тодорхойлсон бөгөөд: минималист, авангард, хайш яйш /санаа амар гэх/ болон нэг өнгөөр дагнах гэсэн байна. Мэдээж өөр өөр мэт боловч түүний хувирдаг стилүүд гэсэн үг

.

Тэрээр блогоо бичиж эхэлснээр маш олон сонирхолтой бас авъяастай хүмүүстэй уулзаж эхэлсэн нь түүнийг гайхшруулсан байна. Үүнд : загвар зохион бүтээгчид, зурагчид, стилистүүд, блоггерууд, жүжигчин уран бүтээлчдийг дурдаж болно.

Нэг удаа түүнээс НАСАНДАА ХУВЦАСЛАХ гэсэн үгийн талаар та юу гэж бодож байна гэж асуужээ.
Хариу нь : Хүний зан төлвийг хянах өч төчнөөн үгс байдгийн нэг жишээ нь энэ үг шүү дээ.Настай эмэгтэйчүүдийг байранд нь байлгах л гэсэн үг. Яг үнэндээ хэрвээ та өөрийнхөө өмсөж буй хувцасандаа түүртэхгүй чөлөөтэй, биед эвтэйхэн байж чадаж байвал таны хэдэн настай байх огт хамаагүй.

Та гайхалтай угийн л тийм мэт /натуральны/ харагдах болно гэж хариулжээ.

Тиймээ, админ миний зүгээс гадны энэ мэт гайхалтай бүтээлч, уран сэтгэмжтэй, бас уйгагүй хөдөлмөрч хүмүүсийн түүхийг та бүхэнтэйгээ хуваалцах дуртай байдаг. Яагаад гэвэл та бид ч бас энэ насан дээр ирнэ. Тэгэхээр амьдралд юу ч оройтохгүй. Ийм л учраас өөрийгөө, ертөнцийг арай өөр өнцгөөс уран сэтгэмж дүүрэн нэг харцгаая л гэж уриалах гээд байгаа юм шүү.

Нас бол зүгээр л тоо

Энэ жил Lyn Mango брэндийн сурталчилгаа болох"A Story Of Uniqueness." төсөлд оролцсон одуудын нэг болжээ.

Стиль үнэндээ л байна дөө. Үнэ цэнэтэйдээ бус өнгө будаг, хэлбэр дүрсийг зохицуулж чадаж байгаадаа л орших юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ