Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа гэртээ амиа алдсан байдалтай олджээ

maralmaa

Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Тэрбээр хэргийн материалтай танилцаж байх үеэр Баянзүрх дүүргийн шүүхийн байрны хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд дэслэгч Б-д хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргажээ.

Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс очиж камерийн бичлэг, үзлэг зэргийг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байна. Гомдлын дагуу хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж эхэлжээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа Б гэртээ зүрх нь хаагдаж амиа алдсан байдалтай олджээ.Энэхүү хэргийг ч шалгаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ