Охиноо ээждээ өгөх гэсэн боловч аваагүй гэнэ

“Бөмбөгөр” худалдааны төвд харгалзах хүнгүй, ганцаараа явж буй охины зураг өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаа­гийн I хэлтсийнхэн шалгахад охиныг ээж нь санаатай төөрүүлсэн болохыг тогтоожээ.

Охины ээж 24 настай Ч нь нэгэн залуутай хамт амьдрахын тулд охиноо төөрүүлсэн байж. Тэрбээр “Охиноо ээждээ өгөх гэсэн боловч авахгүй гэсэн. Тэгээд худалдааны төв дотор орхиод явсан” хэмээн мэдүүлжээ. Өдгөө Ч-г хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн Цаг­даагийн I хэлтсийнхэн “Өнгөрсөн сарын 14-нд иргэн Ч, С нар нэг ой долоон сартай охины хамт “Бөмбөгөр” худалдааны тө­вийн баруун хаалгаар орсон нь камерын бичлэгээс тодорхой бол­сон. Ээж нь чихэр худалддаг лангууны дэргэд охиноо үлдээгээд, зүүн хаалгаар нь гарч зугтсаныг илрүүлсэн” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ