МАХН маргааш нэр дэвшигчээ тодруулна

Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 26-нд болохоор товлогдоод байгаа. Өчигдөр АН, МАН-ууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж, олонд мэдээлсэн. Энэ удаагийн сонгуульд АН-аас Х.Баттулга нэр дэвшихээр болсон бол МАН-аас одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшихээр болоод буй.
Харин МАХН одоогоор нэр дэвшигчээ тодруулаагүй байгаа бөгөөд маргааш 10.00 цагтболох намын бага чуулганаар нэрээ дэвшүүлээд буй зургаан хүнээс нэр дэвшигчээ тодруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ