Хакүхо "Токио 2020" олимпийн элчээр томилогдлоо

Монголын үндэсний олимпийн хороо цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хуралдлаа. Хурлаар “Токио 2020” зуны олимпийн наадмын Монгол Улсын элчээр Хакүхо М.Даваажаргалыг томилсон байна. Харин энэхүү наадамд оролцох баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдсон билээ.

Мөн олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус холбооноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэх, өсвөр үеийнхний дунд “Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах, сар бүр шилдэг тамирчин шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаагаа хурлын үеэр мэдэгдлээ.

Үүнээс гадна “Авирагч сэтгүүлч 2017”спортын авиралтын тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болсон тухай Уулчдын үндэсний холбооны спорт авиралтын хорооны дарга Г.Жангар хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ