Букингемийн ордонд юу болов ?

Британийн “Sun” гэдэг шар сонинхатан хаан Елизаветагийн нөхөр хунтайж Филипп талаалал төгссөн тухай мэдээг өөрийн сайтад нийтлэсэн ч,хэдхэн минутын дараа арилгасан байна.

Мэдээг “хунтайж Филипп 95 насандаа таалал төгсөв...” гэсэн гарчигтайгаар нийтлэж, түүнчилэн түүний намтраас тавьжээ.

Сонины сайтаас мэдээллийг нэн даруй арилгасан ч, түүний ул мөр Google-ийн кэшт үлдсэн байна.Хунтайжийг таалал төгссөн тухай мэдээг францын зарим сайтад нийтлэсэн тухай“Индепендент” сониндбичжээ.

Зургаадугаар сард 96 нас зооглох хунтайж хатан хааны гэр бүлийн гишүүний хувиар олны өмнө арга хэмжээнд цаашид оролцохгүй гэж хэсэг хугацааны дарааБукирнгемийн ордноос албан ёсоор мэдээлсэн байна.Хатан хааны гэр бүлийн албан ёсны дуу хоолой болдог британийн “Пресс Ассошиэйшн” агентлаг ингэж бичжээ.

Хатан Елизавета олны өмнө гүйцэтгэдэгөөрийн үүрэгт ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх юм байна.

Түрүүнд нь мөн тавдугаар сарын 4-нд хатан хааны ордны бүх албан хаагчийг Лондон хотод яаралтай дуудсан тухай британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээ сандрал дэгдээжээ. Энэ нь хоёрдугаар Елизаветад хамаатай байх хэмээн бүгд бодсон байна. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг “таалал төгссөн” тухай нэг бус удаа мэдээлж байсан ч, сүүлд нь худал болж таарч байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ