Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд 5.1 жилийн ял оноожээ


Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, 5.1 жилийн хорих ял оногдуулах шийдвэр гаргажээ. Мөн түүнд хахууль өгсөн гэх Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, Төрийн банкны орлогч захирал асан шүүгдэгч Т.Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25.000.000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэргийг сануулахад, “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкны 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон гэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ