МАХН-ын гишүүд Тусгаар тогтнолын талбайд жагсана

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болж, батламжлан Бага чуулганаа өндөрлүүлжээ.
Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, тайлбар авсан байна. Энэ үеэр хөндөгдсөн асуудал нь Н.Энхбаяр даргын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос эхлэн нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэр гаргах эрсдэлтэй тул хоёр дахь хувилбартай сууж байх ёстой гэдэг асуудал хөндөгдсөн тухай эх сурвалж хэллээ.
Одоо МАХН-ын гишүүд Тусгаар тогтнолын талбайд жагсах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ