Хоёр хуулийн төслийг буцаав

УИХ-ын чуулганаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр гишүүд 140 гаруй саналаар санал хураасан юм.

Үүний дараа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаав. Сануулахад Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэдэг нь одоогийн УИХ-аар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөл биш. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж орж ирсэн зөрчилтэй холбоотой заалтууд байсан юм.

Ингээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагалдах хуулиудыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ