Хар шоколадны бас нэг ашигтай чанарыг илрүүлжээ

Хар шоколадны нийтээр мэдэх ашигтай чанар дээр бас нэг сайн чанар нэмэгдэв. Энэ шоколад хөшрөлтийн эсрэг үйлчлэлтэйг АНУ-ын эрдэмтэд илрүүлж чадсан байна.
Тийнхүү америкийн эрдэмтэд энэ амттаны бас нэг ер бусын үр нөлөөг саяхан илрүүлжээ. Тэдний хийсэн судалгаагаар,хар шоколад нь бие махбодийн хөгшрөлтийг удаашруулах хүчтэйнөлөөтэй нь илэрснийг хэвлэлд дурдаж байна.
“Бид хар шоколадны залуужуулах нөлөөг нотлохын тулд мэрэгчдээр цуврал туршилт хийсэн юм. Бидний таамаглал нотлогдож, ингэснээр шоколад нь тухайлбал, түүний найрлага дахьхүчтэй антиоксидантын ачаар хөгшрөлтийг удаашруулахадүнэхээр туслаж болох юм” гэж судалгаа явуулсан Калифорнийн эрдэмтэд ярьж байна.
Хар шоколад тогтмол идэх нь хөгшрөх үйл явцын бас нэг хүчин зүйл болох эсэлдэлтийн стрессийг тун мэдэгдэм бууруулдагийг эрдэмтэдийн туршилт харуулж байна.
“Бид эпикатехин гэдэг бодисыг лабораторийн хулгануудад өгсөн бөгөөд энэ ньшоколаданд их байдаг флавоноид юм. Энэ ньэсэлдэлтийн стрессийг бууруулахад үнэхээр туслаж чадах бөгөөд туршилтын амьтдыг ажигласан нь үүнийг бүрэн дүүрэн нотоллоо” гэж эрдэмтэд дүгнэжээ.
Шоколад нь сэтгэл санааг сэргээж, ой санамж болон тархины үйл ажиллагааг бүхэл нь сайжруулж,бие махбодийг ашигтай бичил элементүүдээр тэтгэж, арьсны байдлыг сайжруулдагийг эрдэмтэд аль эрт илрүүлсэн юм.
Хар шоколад нь бүхэлдээ эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүн мөнөөс мөн.Гэхдээхөгшрөлтийн эсрэгэнэ “эмийг”хэтрүүлэнхэрэглэж яав ч болохгүй, юу гэвэл ашиг тус нь хор болж мэднэ.
Дашрамд дурдахад,шоколадны эх орон нь Төв болон Өмнөд Америк юм.Индиан омгууд какаоны үрийг ашиглан, перец юмуу шанц хольж, өвөрмөцундаа хийдэг байжээ. Европчууд,эхлээд испаничууд Америкийг эзлэсний дараа какаоны үрийн тухай мэдэж авсан байна. Тэд шоколадны жорын нууцлаж,зөвшөөрөлгүйгээр хийхийг хориглон, харин жорыг задруулвал цаазаар авдаг байсан гэдэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ