ДОХ-ыг туршилтын бэлдмэлээр амжилттай эмчилж байна

Чарли Шин
Чарли Шин “Daily Mail Online” сайтад өгсөн ярилцлагадаа туршилтын PRO-140 бэлдмэлээр Хүний дархлал хомсдлын вирусийн (ХДХВ) ээлж эмчилгээ хийлгэсний дараа миний бие “гайхалтай сайн” болж байна гэжярьжээ.
51 настай жүжигчин шинэ эмийн клиникийн туршилтад оролцохоор 2016 оны эхээр зөвшөөрч, өдөр бүр эм уухаас татгалзан, долоо хоногт нэг удаа тариа хийлгэдэг болсон байна.Хүний дархлал хомсдoлын вирусийн эсрэг өмнөх эмчилгээ нь надад ноцтой сөрөг нөлөө үзүүлж, ухаан санаа муудах шинж тэмдэг илэрдэг байсан гэж Шин хэлжээ.
Энэ “мансууруулах бодисуудын коктейлийг” уухаа больсноор “сэтгэл санаа, биеийн өөрчлөлт” гарч байгааг би мэдэрсэн гэж тэр дурдсан байна.
“Маш гайхалтай... Би одоо өмнөх үе болон өнөөдөр бие маань ямар болсон тухай бодож байна... Би үхэл рүүгээ л явж байсан, харин гэнэт тэнгэрийн зарлигийн замд орсон. Ёстой гайхмаар” гэж жүжигчин хэлжээ.
Чарли Шин өөрийн өвчний тухай 2015 оны арваннэгдүгээр сард ярьжээ.Дөрвөн жилийн өмнө буюу 2011 онд түүнд вирус байгаа нь илэрсэн байна. Үүнийдараа хуучин найз бүсгүйчүүд нь үнэнийг нууж байсан гэж түүнийг зүхэж эхэлжээ.
Чарли Шин (жинхэнэ нэр нь Карлос Ирвин Эстевес) хэд хэдэн кинонд тоглосон дүрээрээ нэрд гарсан юм.
“Дейли мэйл” сонинд бичсэнээр, “Cytodyn Inc” компанийн туршиж байгаа PRO-140 тариа нь химийн нийлэг нэгдлүүд биш, харин эсрэг биет агуулдагаараа бусад бэлдмэлээс ялгаатай ажээ.Эсэнд дархлал хомсдлын вируснэвтрэхэд хориг тавьдаг нь энэ тарианы үйлчлэх зарчим юм.Одоогийн шатанд тарианыклиникийн туршилт гурав дахь шатандаа явж байгаа ажээ. Тариаг2017 онд борлуулж эхлэхээр төлөвлөж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ