Дэлхийн хамгийн өндөр настай уулчин Эверестэд авирч байгаад нас баржээ

Мин Бахадур Шерхан

Дэлхийн хамгийн өндөр настай уулчин Балбын Мин Бахадур Шерхан Эверестэддахин авирч, энэ оргилд гарсанхамгийн настай уулчин болохгэж байгаад тавдугаар сарын 6-нд нас баржээ.Балбын уулын спортын нийгэмлэгийн тэргүүн Анг Церинг Шерпагийн хэлснийг иш татан Ройтерс агентлаг бямба гарагт ингэж мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Шерхан 85 настайдаа зүрхний дутмагшил өвчнөөрнас баржээ.Балбын Аялал жуулчлалын яам уулчны нас барсныг нотлоод, гэхдээ лагерьтай холбоо барихад хэцүү байгаа учир, өөр нарийн ширийн зүйлийг мэдээлээгүй байна.

Балба улс дэлхийн хамгийн өндөр оргилд (8848 метр) гарах хамгийн доод насыг 16 гэж тогтоосон бөгөөд гэхдээ насны дээд хязгаар байдаггүй аж. Одоо Японы 80 настай Юичиро Миуро Эверестэд авирсан хамгийн настай уулчин юм.

Эверестэд авирч эхлэсэн бүхий л түүхэнд энэ ууланд 250 гаруй хүн амь насаа алджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ