МАХН-ынхан өнөөдөр жагсана

МАХН-ынхан Тусгаар тогтнолын ордны гадаа жагсахаар болжээ. Жагсаал 12.30 цагт эхлэх юм байна. МАХН өнгөрөгч баасан гаригт Бага чуулганаа хийж, ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон.

Үүнээс өмнө шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүйг мэдэгдсэн юм. МАХН-ын хувьд Сонгуулийн ерөнхий хороонд Н.Энхбаярыг нэрийг өргөн барина гэдгээ хатуу мэдэгдэж, шүүхийн байгууллагад улстөрийн нөлөөлөл үзүүлэхгүй байхыг төрийн гурван өндөрлөгөөс шаардан, албан бичиг илгээсэн билээ.

Мөн өнгөрөгч баасан гаригт тус нам иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй хамтарч, төрийн ордны гаднах орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ