ӨМӨЗО-ны иргэн Б.Өргөнталыг шүүх хурал эхэллээ

Өнгөрөгч оны 12-р сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны иргэн Б.Өргөнтал гэгч нь хамтран амьдрагчаа зээ дүүгийнх нь хамт зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлээд байгаа ба шүүх хурал өнөөдөр өглөөний 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Түүнд Эрүүгийн хуулийн 91-р зүйл буюу 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийгхороосон хэмээн ял төлөвлөөд байгаа бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ