М.Энхболд, Х.Баттулга нар эмчийн үзлэгт оржээ

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бага хурлаас М.Энхболдыг ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол, АН-ын дотоод асуулга явагдаж тус намаас Х.Баттулгыг нэр дэвшүүлээр болсон. Харин МАХН-аас Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн ч хуулийн хувьд маргаантай байгаа юм.
Харин өчигдөр М.Энхболд, Х.Баттулга нар эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн хувьд тэнцсэн гэсэн мэдээлэл байна. Учир нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг суурь өвчлөл хийгээд биеийн ерөнхий төлөв нь эрүүл эсэх, цаашид Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихад эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг нь тодорхойлдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ