Мал төллөлт 66.7 хувьтай байна

Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,нийт хээлтэгчийн 66.7 хувь буюу17.4 сая хээлтэгч төллөөд байна. Гарсан төлийн46.5 мянган ботго, 241.6.0 мянган унага, 525.8 мянган тугал, 8.9 сая хурга, 7.4 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 439.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийтмалын 0.7 хувийг эзэлж байна гэж ХХААХҮ-ийн яамнаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ