Элэг шилжүүлэн суулгах гэж юуг хэлэх вэ?

Ажиллагаагүй болсон эсвэл өвчний улмаас чадвараа алдаж буй элгийг бүтэн шинэ элгээр солих эсвэл хэсэгчлэн авч суулгана. Эрүүл элэгнээс элгийг шилжүүлэн суулгана гэдэг нь донорын элэгнээс хэрэгцээтэй хэсгийг авдаг ба донорын элэг эрүүл учраас эргэн нөхөн төлждөг, үүнийг мөн элгийг хуваан шилжүүлэх гэж хэлж болно.
Клиник үхэл болон амьгүй болсон биенээс элгийг авах мэс засал түгээмэл ба, элэг шилжүүлэн суулгах мэс заслын хагалгаанд орох гээд донороо хүлээж байгаа хүмүүс олноороо байдаг тул амьд донороос элгийг мөн шилжүүлэн суулгадаг.
Хэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хэрэгтэй вэ?
Элэгний архаг үрэвслээр олон жил шаналж буй хүн, гэнэтийн тохиолдлоор элэг ажиллагаагаа алдсан хүмүүст элэг шилжүүлэн суулгах мэс засал хэрэгтэй.
Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн нийтлэг шалтгаан нь Гепатит В,С вирусээр дамжин элгийг гэмтээсэн, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс байдаг. Мөн цөс, цөсний сувгийн нарийсал, сувгийн атираажилт, элэгний хатуурал, хорт хавдар, бодисын солилцооны өөрчлөлтөөс болж элэг шилжүүлэн суулгах мэс засал шаардлагатай болдог.
Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал ямар үнэтэй байна?
Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал 36-45 мянган доллар байна. Бусад орныхтой харьцуулахад энэ нь 6 дахин бага үнэ юм.
Элэгний өвчин ямар шинж тэмдэг үзүүлдэг бэ?
Зөөлөн эсвэл эмчлэгдэх боломжтой өвчин нь ямар нэгэн шинж тэмдэг бараг үзүүлэхгүй.
Хүндэрсэн хэлбэрт ихэвчлэн хавагнах, хэвлий орчмоор устах, сульдах, тамирдах, шарлах, өтгөн хар өнгөтэй гарах, цусаар бөөлжих, оюун санаа орж гарах, зан аашийн өөрчлөлттэй болох зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Цусны үзүүлэлтэд улаан эс, (Hb, TLC, Platelets) буурч, билбурин өсөж, альбумин буудаг,
Хэн донор болох боломжтой вэ?
Донор нь 18-45 /зарим тохиолдолд 60/ насны өвчтөний хамаатан байх ба 50-90 кг тай, ижил болон өөр бүлгийн цустай байж болно,
Элэгний донор болох нь эрсдэлтэй юу?
Элэгний донор болох нь эрсдэлтэй гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Донор нь бусдын адил энгийн л амьдрана. Элэг нь 3 сарын хугацаанд эргэн төлжих чадвартай эрхтэн тул эрсдэл байхгүй. Мэс заслаас хойшхи 2-3 долоо хоног эмчийн хяналтанд байж эм ууж биеийн байдал нь 1 сарын дараа эргэн хэвэндээ орж 3-4 сарын дараа биеийн хүчний ажил, жишээ нь хүндийг өргөх, жимд явах гэх мэт зүйлсийг бусдын адил хэвийн хийдэг болно.
Мэс заслын дараа эмийг тогтмол хэрэглэх ёстой юу?
Тийм, гэхдээ цагийн аясад эмийн уух тун багасаж жилийн дараа 1-2 төрлийн эм, 2-4 жилийн дараа 1 эмийг насан туршдаа уух шаардлагатай.
Мэс заслын дараа элэг ахин өвчилдөг үү?
Гепатит С нь элгийг хурдан гэмтээдэг вирус тул энэ тохиолдолд элэгний өвчлөлийн зарим нэг шинж тэмдэг үзүүлж болох юм. Энэ тохиолдолд дотрын болон мэс заслын эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.
Элэг хүлээн авагч мэс заслын дараа архи ууж болох уу?
Үгүй, согтууруулах ундаа нь элгэнд хортой гэдгийг бид нийтээрээ мэднэ, мөн бодисийн солилцоог удаашруулдаг. Тиймээс болохгүй.
Баярлалаа.
MedZul Health Энэтхэг улсын эмнэлэгүүдэд эмчилгээний үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн аялалд үнэ төлбөргүй зуучилж байна.
Эмнэлэгийн зөвлөгөө
Виз болон урилга
Нисэх онгоцны буудлаас угтах болон хүргэх
Зочид буудал
Эмчтэй урьдчилан уулзах
Орчуулга
Виз сунгах
Эмчилгээний явц дахь болон дараах тусламж
Сувилахуйн тусламж
Эмийн тусламж
Энэтхэг орноор аялах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх байна.
MedZul Health 99282273 /Монгол/, 9999743864 /Энэтхэг/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ