Устай 20 тоннын торхонд хүн унаж нас баржээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд торхтой усанд хүн уначихлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Энэхүү дуудлага өчигдөр /2017.05.07/ 14:39 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Л /72 настай, эрэгтэй/ 20 тонны устай төмөр торхонд унаж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ