Энэ сарын 10-наас хэрэглээний халуун ус хязгаарлана

Тодруулбал, тавдугаар сарын 10-аас буюу энэ лхагва гаригаас эхлэн Үйлдвэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл худалдааны төв орчмын халуун усыг 10 хоногийн хугацаанд түр хязгаарлах юм байна. Мөн энэ сарын 16-аас зургаадугаар сарын 4-ийг дуустал Улаанбаатар рашаан, Зайсан СЗХ, Оргил рашаан сувилал, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжингранд, БХЯ, 16 дугаар хороолол орчмын халуун усыг тус тус хязгаарлан засвар үйлчилгээ хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ