Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эрүүл мэндийн үзлэгийн талаар мэдээлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Тодруулбал, МАН-ынхан Бага хурлаараа намын дарга М.Энхболдыг, АН бүх гишүүдийнхээ санал хураалтаар УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг, МАХН Бага чуулганаараа намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэхээр болсон юм. Тэгвэл уг нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээний хариу гарсан бөгөөд дүнг өнөөдөр 11.30 цагаас олон нийтэд мэдээлэхээр болжээ. Мэдээллийг СЕХ-ны байранд өгөх юм байна.

Дашрамд дуулгахад, намууд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг энэ сарын 14-ны дотор багтаан СЕХ-нд хүргүүлнэ. Улмаар СЕХ-ноос бичиг баримтыг нягтлаж, энэ сарын 14 гэхэд шийдэж, 17-нд олон нийтэд мэдээлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ