12 настай сурагч охин Эйнштейнээс ухаантай гэнэ

БританийнЧешир гүнлэгийн 12 настай сурагч охин IQ-гийн сорилгод гайхалтай сайн дүн үзүүлжээ. Энэтхэг гаралтай Ражгури Павар охин 162 оноо авч чадсанаар,хэрэг дээрээ Стивен Хокинг, Альберт Эйнштейн нараас ухаантай болж байна гэж “Индепендент” сонинд бичжээ.

Статистикийн тоо баримтаар үзвэл, манай гарагийннаанадаж 18 хүртлэх насны ердөө 20 мянган хүн л Ражгури шиг ийм дүн үзүүлж чадах гэнэ. 162 оноо болүүнээс залуу хүний үзүүлж чадах IQ-гийн хамгийн дээд үнэлгээ юм. Паварын дээд амжилтын тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсний дараахан IQ нь дундаас хавьгүй дээгүүр хүмүүсийг элсүүлдэг британийн элитийн “Mensa” нийгэмлэгийн гишүүн болохыг сурагч охинд санал болгожээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ