54 настай эмэгтэй хачигт хазуулснаас амиа алджээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хачигт хазуулсан хүн амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан байна.

Улмаар эмэгтэйн амиа алдсан шалтгааныг тодруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хачигт хазуулсанаас болсон нь тогтоогджээ. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч биеийн байдал сайжирч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ