Өмнөд Солонгос улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчийн нэр урьдчилсан байдлаар маргааш 02.00 цагт тодрох ажээ
Өмнөд Солонгос улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль өнөөдөр үргэлжилж байгаа юм байна.
Сонгогчид орон даяар байрлуулсан 3900-н ширхэг санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж хурууны хээгээ уншуулсаны дараа санал өгөх хуудсан дээр нь бичигдсэн 15-н нэр дэвшигчээс сонголтоо хийх ажээ.
Санал авах хуудас 28.5 см урт байгаа нь өмнөх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэгдэж байсан хуудаснаас даруй 13 см-ээр урт юм байна.
Саналын хуудсыг автоматаар тоолох машин нэг минутад 300-н ширхэг хуудас тоолох чадалтай ч энэ удаагийн саналын хуудас урт байгаа тул, нэг минутад 190-н ширхэг хуудас тоолохоор тохируулагджээ.
Автомат тоологчдын саналын хуудас тоолох урьдчилсан тооллогын хариу маргааш 02.00 цагийн орчим гарах ба ингэснээр Солонгос улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчийн нэр мөн урьдчилсан байдлаар тодрох юм байна.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь маргааш буюу 5-р сарын 10-ны өдөр ажилдаа шууд орох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ