Ялалтын баярын парадыг 15:00 цагт шууд дамжуулна


Ялалтын баярын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй Улаан талбай дээрх Ялалтын жагсаал юм. Уламжлал ёсоор энэ жагсаал Москвагийн цагаар 10:00, Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ. Парадыг МҮОНРТ болон зарим арилжааны телевизүүд шууд дамжуулах юм байна. Энэ жилийн ёслолын жагсаалд 114 нэгж хуягт техник, 10001 цэргийн албан хаагч жагсаж, нисэх хүчний 72 онгоц, нисдэг тэрэг агаарт хөөрч, үзэгч олны нүдийг хужирлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ