Хеликобактерийн шинжилгээг 80%-ийн хөнгөлөлттэй үнээр хийнэ гэв

Хаппи веритас оношилгооны төвөөс Хеликобактер тодорхойлох шинжилгээг хөнгөлөлттэй үнээр хийхээр болсон талаараа өнөөдөр мэдээллэлээ. Тодруулбал Эрүүл Монгол хүний төлөө уриатай Хаппи веритас оношилгооны төв, ХСҮТ-тэй хамтран ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор ХЕЛИКОБАКТЕР ТОДОРХОЙЛОХ шинжилгээг 20 хоногийн хугацаанд 80%-н хөнгөлөлттэй үнээр хийх аяныг зарлаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү аян энэ сарын 10-н буюу маргаашаас эхлэн тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм.
Монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог бөгөөд Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактерийн халдвартай гэх дүн гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ