Өнөөдөр болох үйл явдал


Өнөөдөр улс оронд өрнөх үйл явдлын товчийг хүргэж байна.
09.00 цагт
-"Монголын инновацийн 7 хоног-2017" үйл ажиллагааны хүрээнд "Шинжлэх ухаан, боловсрол, төр, бизнесийн түншлэл семинар" Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ. Арга хэмжээ өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
10.00 цагт
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хурлын танхимд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт
-"Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Наадмын нээлт Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд наадамд оролцогчдын парадтай.
-Замын цагдаагийн газрын Хурлын зааланд “Хурдаа хасч- Амь насаа аваръя” сэдэвт хэвлэлийн бага хурлыг ЭМЯ, ЗТХЯ, ХЗДХЯ, ЗЦГ хамтран зохион байгуулна. Эрүүл мэндийн сайд болон ЗТХЯ-ны сайд зэрэг албаны хүмүүс оролцоно.
-ШУА-ийн Философийн хүрээлэн, Эмнести Интернэшнл Олон Улсын Хүний Эрхийн Байгууллага, ШУТИС-ийн БУХС, МУИС-ийн Философи, Шашин Судлалын тэнхим хамтран Философи, хүний эрхийн уулзварт философийн олимпиадыг найм дахь жилдээ зохион байгуулна. Оюутны бодол ухааныг сорьсон олимпиад ШУТИС-ийн төв байрны 604 тоот буюу хурлын зааланд болно.
-MN-мэдээллийн төвд Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас тус намын дарга солигдсонтой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
-Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах цуглаан болно.
11.30 цагт
-MN-мэдээллийн төвд Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн асуудлаар эцэг, эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.
-Продюсер Ангирмаа эгч маань саяхан "Өнгө аяс", "Удахгүй ээ" хэмээх хоёр цомог гаргалаа. Шинэ цомгийн хэвлэлийн бага хурал хүүхдийн паркийн "Park castle"-д болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ