Ходоодны хорт хавдар гэж юу вэ? /Gastric cancer/





Хүний ходоод хэвлийн аюулхай хэсэгт байрлах агаад идсэн хоол хүнсийг хүлээн авч задалж боловсруулах үүрэгтэй.

Ходоодны хавдар гэдэг нь түүний хананд байрладаг шүүс ялгаруулах үүрэгтэй булчирхайлаг эсийн гаж ургалтаас үүсдэг эмгэг өөрчлөлт юм. Эмнэлгийн нэршил нь ходоодны Аденокарцинома.

Ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ?

Ходоодны хавдраар өвдсөн хүмүүст дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

Ядрах

Хоол идсэний дараа аюулхайд цанхайх

Бага хоол идсэн хэдий ч амархан цадсан мэт санагдах

Цээж хорсох

Хоолны шингэц муудаж бөөлжүүлэх

Удаан хугацаагаар дотор муухайрах

Ходоод өвдөх

Хоолны дур буурах ялангуяа маханд дургүй болох нь бий

Турах

Өвчүүний ар талд горойх

Гэдэс гүйлгэх

Ямар үед зайлшгүй эмчид хандах ёстой вэ?

Таны санааг зовоосон шинж тэмдэг илэрч байгаа бол цаг алдалгүйгээр эмчид хандах хэрэгтэй.

Ямар эрсдэлт хүчин зүйлүүд уг хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг вэ?

Давсны их хэрэглээ

Утсан хоол хүнс ихээр хүнсэндээ хэрэглэх

Жимс хүнсний ногооны хэрэглээ бага байх

Гэр бүлийн гишүүд, ойрын төрөл садангийн хүмүүс ходоодын хавдраар өвдсөн байх

Хеликобактерийн халдвар

Удаан хугацаагаар ходоодын үрэвэлт өвчнөөр өвдөх

Пернициоз Цус багадалт

Ходоодны ур

Тамхи татах

Ходоодны хорт хавдартай холбоотой ямар хүндрэлүүд илэрдэг вэ?

Өвдөлт – аюулхайд өвдөх, хоол идсэний дараа эсвэл өлөн үед өвдөлт сэдэрдэг.

Турах – Хавдраас шууд шалтгаантайгаар эсвэл хоолны дуршил буурах, хоол идэж чадахгүй болсонтой холбогдон турдаг.

Бусад эрхтэн хавдар үсэрхийлж тархах

Ходоодны хавдрыг ямар үе шатууд болгон хуваадаг вэ?

1-р үе шат: Хавдар эрт үедээ байгаа гэсэн үг. Хавдар ходоодны хамгийн дотор талын салст давхаргыг хамарсан байдаг. Заримдаа тунгалгийн булчирхайнд хавдар үсэрхийлсэн байдаг.

2-р үе шат: Энэ шатанд хавдар ходоодны ханаруу улам гүнзгий нэвчиж булчин давхаргад хүрсэн байдаг. Илүү олон тунгалгийн булчирхайнд хавдрын эс тархах магадлал ихэсдэг

3-р үе шат: Энэ үед хавдар ходоодны ханыг бүхэлд нь хамарч магадгүй орчны эрхтэнрүү нэвчсэн байх нь олонтаа. Эсвэл хавдар хэмжээгээр жижиг байсан хэдий ч олон тооны тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн байдаг.

4-р үе шат: Бусад эрхтэнд хавдар үсэрхийлж тархсан байдаг. Элэг, хэвлийн хөндий,уушиггэх мэт.

MedZul Health Энэтхэг улсын эмнэлэгүүдэд эмчилгээний үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн аялалд үнэ төлбөргүй зуучилж байна.

Эмнэлэгийн зөвлөгөө

Виз болон урилга

Нисэх онгоцны буудлаас угтах болон хүргэх

Зочид буудал

Эмчтэй урьдчилан уулзах

Орчуулга

Виз сунгах

Эмчилгээний явц дахь болон дараах тусламж

Сувилахуйн тусламж

Эмийн тусламж

Энэтхэг орноор аялах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх байна.

MedZul Health 99282273 /Монгол/, 9999743864 /Энэтхэг/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ