Алга болсон Г.Даваадорж хүүг өөрөөс нь насаар ах хүүхдүүд дагуулж явжээ

Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу 5-р сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 68-р дунд сургуулийн 6-р ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон байсныг өчигдөр орой ар гэрийнхэн нь олсон байдаг.
Дээрх хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас тодруулбал “Г.Даваадоржийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Одоохондоо хүүгээс мэдүүлэг аваагүй байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Харин хүүгийн ойрын эх сурвалжаас өгч буй мэдээллээр, хүүг хичээлдээ явах замд нь 14, 15 настай үл таних хоёр хүүхэд сургуулиас нь холдуулж авч явсан байсан. Бүтэн хоногоор дагуулж явахдаа гар утсыг нь өгөхгүй, гэрийнхэнтэй нь яриулахгүй байжээ. Түүнчлэн хүүг гэртээ харина гэхэд хариулахгүй хэмээн хориглож байсан тухай мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ