Шөнийн цагаар ТҮЦ ачиж явсан машинд хавчуулагдаж амиа алджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Багшийн дээдийн автобусны буудлын зүүн талд байрлах ТҮЦ-ийг ачих явцад нэгэн иргэн толгойгоо тасдаж, амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Зөөлөн” кафен урд байрлах ТҮЦ-ийг тус кафен эзэн нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байсан аж. Ийнхүү хэрэг гардаг өдөр ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн машинаар ачиж явах үед Спортын төв ордны арктай замд 30 настай О гэгч хөндлөн баганад хавчигдаж, улмаар толгой нь тасарч амиа алдсан байна. Талийгаач тус кафен эс бөгөөс ТҮЦ-ийн эзэн байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ТҮЦ-ийг хотын захиргаанаас ачаагүй бөгөөд кафен эзэн ачуулж байгаад ийн осолд өртсөн гэх мэдээлэл байна. Учир нь, тус кафен эзэн ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй газар ажиллуулсан хэмээн маргаан дэгдээгээд байсан аж. Хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан жолоочийг нь саатуулсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ