“Charlie Hebdo” сэтгүүлд Францын тэргүүн хатагтайг жирэмсэн байдлаар зуржээ

Францын хошин шогийн долоо хоног тутмын “Charlie Hebdo” сэтгүүл ээлжит дугаарынхаа хавтасны нүүрэндтус орны ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макрон болон түүний 64 настай гэргий Брижитийгэлэглэн зурсан байна. Ингэхдээ Францын ирээдүйн тэргүүн хатагтайг жирэмсэн байдлаар зуржээ.

Сэтгүүлийн хуудсанд: “Тэр гайхамшигийг бүтээнэ!” гэж бичсэн байна.

Эммануэль Макрондунд сургуульд өөрт нь франц хэлний хичээл зааж байсан Брижиттэй 2007 онд гэрлэжээ. Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Макроны гэргий түүнээс 24 насаар эгчмэд юм. Тэдний дундаас хүүхэд төрөөгүй бөгөөд гэргий нь түрүүчийн нөхрөөсөө нэг хүү, хоёр охинтой аж.

Францад ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль тавдугаар сарын 7-нд болсон билээ.Эммануэль Макрон 66 гаруй хувийн санал авсанаар тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.Төрийн шинэ тэргүүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 14-нд болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ