Нэр дэвшигчид бүртгүүлнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшихээр болсон. МАН-ынхан маргааш 09.50 цагт бүртгүүлэхээр болжээ.

Харин дараагийн дугаарт 11.30 цагт МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороонд очих аж. Тус намын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 12.30 цагт бүртгүүлэхээр цаг товлосон юм.

Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ