Нүхтэд санамсаргүй гал алдсан этгээдийг шалгаж байна


Хан-Уул дүүргийн 4-р хороо Богд уул, Нүхтийн ам орчинд /2017.04..26/ гал түймэр гарч, 8 га талбай шатсан.

Түймэр “Нүхтийн ам” дахь хувийн орон сууцнуудын харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж, гал алдсанаас гарсан нь тогтоогдсон. Гал алдсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж буй юм байна.

Нүхтийн аманд гарсан түймрийн улмаас байгальд учирсан хохирлыг тооцох, экологи эдийн засгийн үнэлгээг гаргахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

Гарч байгаа түймрийн 90 орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг аж. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраажхэвшихыгцагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ