Сүхбаатарын талбайд өнөөдөр Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөр болно


ЭМЯ, Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн төвүүд, НЭМГ болон I, II, III-р шатлалын эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгөх нь ээ.
Өвчилсөн үед эмнэлэгт үзүүлэх нь үр дүн муутай. Ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой учраас энэхүү өдөрлөгт хамрагдан зохих шатлалын эмч нараас зөвлөгөө авахыг салбарынхан нь уриаллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ