Х.Баттулга 17 хуудас баримт бичиг СЕХ-нд хүлээлгэн өглөө


Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон Х.Баттулга яг одоо СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа бүртгүүлж байна.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Бид хуулийн дагуу 17 хуудас бичиг баримт бүрдүүлэн нэр дэвшигчээ бүртгүүлэхээр ирлээ" гэж тодотголоо.
Нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгөх ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ