Н.Энхбаяр СЕХ-нд бичиг баримтаа хүргэж өглөө

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, бичиг баримтуудаа өглөө. Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 11-ний өдөрт багтаан нэр дэвшигчийн баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тодотгон хэлж байлаа. Намуудаас ирүүлсэн саналын дагуу Ардчилсан намын нэр дэвшигч тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэн өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ