“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо

1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран өчигдөр “Сүлд чуулга”-ын байранд амжилттай явууллаа.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд:

  • Тэргүүн байрын шагналыг ЧД-ийн Тэргүүний 33-р цэцэрлэг
  • Хоёрдугаар байрын шагналыг БЗД-ийн 33-р цэцэрлэг
  • Гуравдугаар байрын шагналыг СБД-ийн 143-р цэцэрлэг
  • Тусгай байрын шагналыг СХД-ийн 110-р цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлүүдээр шагнууллаа.

Хоёрдугаар шатны тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:

  1. Баянгол дүүргийн97 дугаар цэцэрлэг
  2. Чингэлтэй дүүргийн33 дугаар цэцэрлэг
  3. Сүхбаатар дүүргийн143 дугаар цэцэрлэг
  4. Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг
  5. Сонгин-Хайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
  6. Хан-Уул дүүргийн71 дүгээр цэцэрлэг
  7. Налайх дүүргийн152 дугаар цэцэрлэг
  8. Багануур дүүргийн241 дүгээр цэцэрлэгийн нийт 100 гаруй хүүхэд, багачууд оролцсон юм.
Хүүхэд багачууд тус тэмцээний үеэр эцэг эх, томчуудад хандан хүүхэд бүрийг зориулалтын хамгаалалтын суудалд аюулгүй тээвэрлэх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарыг хүүхэд багачуудад зам тавьж өгөн, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцохыг уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ