О.Баасанхүү гишүүн АН-д орно гэж жиргэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-д элсэнэ гэж жиргэжээ. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан шинэ Эрүүгийн хуулийг эсэргүүцэж, өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдээд буй.
Энэ тухай эрхэм гишүүн твиттер хуудастаа
Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Э.Х нд Эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна.
Түүний энэ жиргээ зарим иргэдэд таалагдсангүй бололтой. “Эрүүгийн хуулиар шалтаглаж, АН-д орохоор намаа сүрдүүлж байна. Хэрэв О.Баасанхүү намаасаа гарвал Н.Энхбаяр ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болно. Н.Энхбаярыг нэр дэвшүүлчихээд өөрөө замаа бодох нь” зэргээр түүнийг хардаж байгаагаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ