Өнөөдөр дэлхийн сувилагч нарын өдөр

Одоо Финландад хамгийн олон сувилагчажилладаг буюутодруулвал 100 мянган хүнд2162 сувилдагч ногддог байна. Харин харьцуулах үүднээс дурдахад, Гаити улсад 100 мянган хүнд ердөө 5 сувилагч ногддог ажээ.

Тавдугаар сарын 12 бол Дэлхийн сувилагч нарын өдөр,Крымын дайны үед (1853-1856 он) дэлхийд анхны эмнэлгийн сувилагч нарын алба зохион байгуулсан Флоренс Найтингейлийн төрсөн өдөр энэ өдрийг тэмдэглэдэг юм.

ХIХ зууны дунд үе гэхэд Баруун Европт 16 мянга орчим сувилагч ажиллаж байжээ.

XI зуунд Баруун Европын (Нидерланд, Герман...) олон хотод өвчтөнүүдийг асрах эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн нийгэмлэг байгуулагдсан байна.

Эмнэлгийн дунд боловсролтой ажилтнуудын дунд эрэгтэй сувилагч цөөн юм. Жишээ нь, АНУ-д тэд 6%, Казахстанд 3,5%-ийг эзлэдэгбайна.

Эмнэлгийн сувилагч нарын 35 гаруй % нь өрх толгойлдог бөгөөдтэд байнга ажил ихтэй, шөнийн цагаар жижүүрлэдэг, бага цалин авдагаас болоод нөхрүүд нь хаяжээ.

Өнөөдөр манай хойд хөрш – Оросын эрүүлийг хамгаалахад 206 мянган сувилагч дутагдаж байна гэсэн тоо байдаг аж.

Сувилагч нарыг шагнадаг Олон улсын улаан загалмайн дээд шагнал болох онцгой нэгэн медалийг 1912 онд бий болгожээ.

Өнөөдөр АНУ-д нэг эмчид 4 сувилагч ногддог бөгөөд ингэхдээ 10 сувилагч тутмын нэг нь анагаахын дээд боловсролтой ажээ.

АНУ-д сувилагчийн жилийн дундаж цалин нь 41 000 доллар байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ