Бүр их эгчмэд, гэхдээ тун загварлаг гэргий

Бүгд Найрамдах Франц Улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон түүний гэргий хоёрын хорин таван насны зөрүү нь бүр сонгуулийн сунгааны үед хэл амны бай болж байжээ.Гэвч 64 настай хатагтай Макрониезуитийн лицейнхуучин багш биш, харин чөлөөнд гарсан супермодель шиг харагддагийг Эммануэлийг хамгийн улайран эсэргүүцэгчидчхүлээн зөвшөөрдөг байна. Түүний хувцаслах мэдрэмж нь гайхалтай бөгөөд Брижитзагварын алдарт “Louis Vuitton” ордны загварыг илүүд үздэг нь илт байна. Гэхдээ шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн гэргий олны санаа бодлыг нарийн мэдэрч, нөхцөл байдалдүргэлж тааруулан хувцасладаг аж. БидФранцын ирээдүйн тэргүүн хатагтайн хамгийн өвөрмөц хувцаслалтаастанилцуулж байна.
Бастилийг авсан өдөрт зориулсан 2015 оны цэргийн парададтэгэхэд Эдийн засаг, сангийн яамны сайдын гэргий Брижит загварын “Louis Vuitton”ордны хөх өнгийн даашинзтай иржээ.
Эхний шатны сонгуулийн үеэр Ле-Туке коммуны гудамжинд энгийн хоёр энгэртэй богино пальто, пүүз өмссөн Брижит.
Хатагтай Макрон бүхий лтөрлийн хөхөмдөг өнгөнд дуртай бөгөөд залуусын загвар, жишээлвэл, скинни-жийнс болон рокерын гутал өмсөхөөс буцдаггүй байна.
Ирээдүйн тэргүүн хатагтай 2016 онд Орлеан хотод Жанна д’Аркийн дурсгалыг хүндэтгэх ёслол дээр “Louis Vuitton” ордны хоёр энгэртэй богино пальтогоор гангарсан байжээ.
Брижит 2017 оны хоёрдугаар сард Францын еврейн байгууллагуудынзөвлөлийн баярын зоогт ирэхдээ, савхин өмд, эртний туник хийцийн богино нэвсгэр гадуур цамц сонгожээ.
Хатагтай Макрон сонгуульд нөхрийнхөө байгуулсан ялалтыг “Louis Vuitton”-ымөнгөлөг өнгийн босоо захтай ганган хийцийнхүрэмтэйугтжээ.
Испанийн ван VI Филиппэд зориулсан төрийн дайллага дээр Брижит Макронсонгодог хийцийнхар өнгийн богинохон даашинз өмссөн байв.
Тэргүүн хатагтайганганхийц загварыг илүүд үздэг ч, энэ нь милитари-гутал,ажил хэрэгч эмэгтэйн хоёр энгэртэй пальтог хослуулахад саад болдоггүй байна.
Брижит загварын “Louis Vuitton” ордонтой хувийн харилцаатай бөгөөд учир нь уг компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Дельфина Арно тэр хоёр найзууд аж.
Брижит бие барьсан өмдийг хэлхэгэр цамц болон оверсайз-пиджактай хослуулах дуртай гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ