"Цэнхэр халим" тоглоомыг тоглосон байж болзошгүй хүүхдүүдийг шалгаж эхэлжээ

“Цэнхэр халим” тоглоомын талаархи мэдээллийг анхлан SBN сувгаар 2017 тавдугаар сарын 5-ны өдөр нийтэлсэн ба үүнээс хойш фейсбүүк сошиал сайтуудаар цэнхэр халимтай холбогдолтой мэдээлэл хүчтэй тархсан билээ. Үүний улмаас цэнхэр халимны зураг оруулсан, нэрээ цэнхэр халим гэж сольсон фэйсбүүк хаягууд сүүлийн өдрүүдэд нэмэгджээ. Тиймээс дээрхи бүлгэмүүдийн админ, даалгавар өгч буй этгээдүүдийг олж тогтоохоор Мөрдөн байцаах газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байна.

ТодруулбалЭрүүгийн Цагдаагийн газраас "Цэнхэр халим" тоглоомыг түгээн дэлгэрүүлэх фэйсбүүк хуудас, групп нээж, гишүүд бүртгэсэн далд хэлбэрээр сурталчилсан олон тохиолдлыг шалгаж эхэлсэн байна. Улмаар энэ тоглоомоор тоглосон, шинээр аккаунт үүсгэсэн, тоглосон байж болзошгүй хүүхдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Шалгалтын явцаддунд сургууль болон их дээд сургуулийн оюутан залуус бие биедээ даалгавар өгч, эхний даалгаваруудыг биелүүлж биедээ тодорхой хэмжээний гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Энэхүү тоглоомоор тоглож байсан нэг хүүхэд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Анх тэр группт зүгээр сонирхож орж байсан. Тэгээд хэдэн хүмүүс даалгавар өгдөг. Анх гурван хүн байсан. Нэг админаас нь намайг админ болгож өгөөч гэж гуйгаад админ болсон. Тэгээд хэдхэн хоногийн дотор 200-300 хүүхэд нэгдсэн. Фэйсбүүк ухаж байгаад л мэдсэн. Ийм тоглоом тоглох дэмий юм байна. Чөлөөт цагаараа иймэрхүү тоглоом тоглохоо болъё.” Хэмээн мэдүүлсэн байна. Харин охин нь ийм тоглоом тоглосон гэдгийг мэдээгүй нэгэн аав “ Танай охин ийм тоглоомоор тоглосон байна гэж цагдаагийн байгууллагаас утасдсаны дараа би мэдсэн” хэмээсэн байна. Тиймээс эцэг эхчүүд, багш нарта бүхэн хүүхэд сэтгэл санаа нь өөрчлөгдөж, сэжиг бүхий санагдвал яаралтай цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ