Б.Бат-Эрдэнэ сайд Монголд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нийлүүлэхийг С.Шойгугаас хүсчээ

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын VI конференцид оролцоод ирсэн билээ. Тэрээр уулзалт эхэлдгийн урд өдөр (IV.25) ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзаж, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэлийг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Уулзалтын дараа ТАСС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Б.Бат-Эрдэнэ сайд Монгол Улс батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх шинэ бодлого, батлагдсан хуулиудын талаар С.Шойгуд тодорхой ойлголт өгсөн гээд, шинэ бодлого агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудалд анхаарал хандуулж байгаа учир энэ салбарын зэвсэглэлийг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэж ярьсан байна.

Мөн батлан хамгаалах салбарт боловсон хүчин бэлтгэх асуудалд ОХУ үргэлж дэмжлэг үзүүлж ирснийг цохон тэмдэглэжээ. Эдүгээ ОХУ-ын цэргийн дээд боловсрол олгох 20 гаруй их, дээд сургуулиудад Монголын 350 гаруй оюутан суралцаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ