Төв талбайд зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай номын худалдаа болж байна

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ Сүхбаатарын талбайд эхэллээ. Маргааш хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний үеэр “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын100 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно.

Номын баярын үеэр зохиолчид өөрсдийн номыг гар дээрээсээ, гарын үсэгтэй худалдаалах бөгөөд 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлана гэлээ.

Номын баярын өдөр:

1. International book fairнэвтрүүлэг бэлтгэх

2. Баярын тухай фото судалбар бэлтгэх

3. “Номын ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар

4. Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт

5.Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт

6. Улаанбаатар чуулгын тоглолт

7. Явуулын номын сангийн үйлчилгээ

8. Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг

9. Олон улсын номын сангийн чиг хандлага, үйлчилгээ уулзалт

10. Цахим номын сангийн өнөөгийн чиг хандлага танилцуулга

11. Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн

12. Book art үзэсгэлэн

13. Уран бичлэгийн үзэсгэлэн

14. Номын тэмдэглэлийн үзэсгэлэн

15. Шинэ номын нээлт, танилцуулга

16. Зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдаа

17. Орон орны хэлээр яруу найргийн уншлага

18. Номын клубын өдөрлөг

19. Циркийн үзүүлбэр

20.Номын хандив цуглуулах

21.“80 номын уналт” хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ