Өвөрмонголчууд Б.Бат-Энэрэл хүүгийн эмчилгээнд зориулан 18 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо хийх гэж буй авьяаслаг хүү Б.Бат-Энэрэлд зориулан Өвөрмонголын ахан дүүс хандивын арга хэмжээ зохион байгуулсан байна. Төрөлхийн харааны бэрхшээлтэй Б.Бат-Энэрэлд туслахаар элэг нэгт Өвөр Монголын ахан дуусийн хандивын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагаас эхэлж 8-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжилж нийт 49550.19 юань цугласан байна. Хандивыг зохион байгуулсан баг 8-ны өдрийн 8 цагт хандив зогсохыг зарласан хэдий ч үргэлжлэн хандивын мөнгө явуулсан хүн олон байв. Иймд өчигдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг хүртэл нийт 51555.83 юань цуглаж, Б.Бат-Энэрэлийн эхний ээлжид эмчилгээнд хандахад хангалттай болсон тул хандивын арга хэмжээ дууссаныг зарлалаа. Энэ мөнгийг өнөөдрийн ханшаар бодож үзвэл 18 сая төгрөг орчим болж байна.
Хандивын арга хэмжээг Өвөр Монголын “Миний дуу хоолой”, “Цайлган монгол хүн”, “Содон сайт”, “MGLTube”, “Буриад”, “Хан Монгол”, “Нүүдэлчин Монгол” , “Хорвоо”, “Монгол бичил видио”, “Монгол B ах” зэрэг вичат хамтран зорион байгуулав.
Мөн Шилийнгол аймгийн Авга хошууны “Бэлгүүдэй” халамжийн нийгэмлэгийн гишүүд 1600 юань хандивласан байна.
Б.Бат-Энэрэл энэ сарын 20-нд Батсүх багшийнхаа хандивын тоглолтод оролцоод 22-ны өдөр Хөххотод хүрэлцэн ирж хандивын мөнгийг гардан авна. Мөн бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүссэн хүмүүс “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн хандив өргөж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ