”Сервис центр” төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдан

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг болиргэдийг орон сууцжуулахажил юм. Нийслэлийн дахин төлөвлөтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид нэмж 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Мөн“Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ ньөөрөө иргэдийн газрыг авахгүйгээрНийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн хамгийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ”хэмээв.
Энэхүү төсөл хэрэгжиснээр Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай ОО-той, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж ахуйн хэрэглээнд ашиглаж гүний цэвэр усаа хэмнэх боложийг бүрдүүлэх юм байна.
“Орон сууцны бичил хороолол”-ыг байгуулснаар гарах үр дүн:
Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүлийг хамгаалж, бохирдох эрсдлийг бууруулна
Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосоноор ядуурал, нийгмийн ялгаа арилж тэнцвэрт байдал бүрдэнэ
Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
“Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ