Н.Энхбаяр нэр дэвших эрхтэй гэв

МАХН-ынхан “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралд МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, хуульч Ц.Монгол нар оролцлоо. Тэд Н.Энхбаяр нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэж мэдэгдэв.

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ “Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон" гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ