Завхан аймгийн Баянтэс суманд хээрийн түймэр гарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Цуурай хилийн харуул” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 11-нд хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлынгазрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 32 албан хаагч, орон нутгийн 26 иргэн ажиллаж байна.
Мөн энэ сарын 10-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн дээдхийд” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийнОнцгой байдлынгазрын 19 албан хаагч, Зэвсэгч хүчний 234 дүгээр ангийн 10 албан хаагч, орон нутгийн 46 иргэн, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Одоогоор түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ